Боомт хариуцсан сайд, Барилга хот байгуулалтын сайд, Эрүүл мэндийн сайдын томилгооны асуудлыг МАН-ын УЗ-өөр хэлэлцсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.
Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилох асуудал яригдаад байгаа юм.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр: Сайдаар ажиллах санал тавиагүй. Нэр зарлаагүй байхад тайлбар хэлбэл инээдтэй харагдана. Надад сайдаар ажиллах амбиц байхгүй гэв.