Цаг үеийн мэдээ

Монголын волейболын үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх” багийн ахлагч, Монголын шигшээ багийн тамирчин  Баттөрийн Батсуурь Азербайжаны лигт тоглохоор болов. Өдгөө 24 настай түүний хувьд Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт легионероор очиж буй хоёр дахь тамирчин болж байгаа бөгөөд Азербайжаны лигт дөрвөн сарын хугацаатай хүчин зүтгэнэ. 

Б.Батсууриас өмнө эрэгтэй волейболчдоос Т.Хангал өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Тайландын лигт тоглохоор тус улсыг зорьсон билээ.

Таны сурталчилгаа