Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, 7.3 тэрбум төгрөг гэрээс нь хурааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр цагдан хоригдсон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өмгөөлөгчгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс өчигдөр суллах шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр иргэд Сүхбаатарын талбайд болон Улсын дээд шүүхийн гадна жагсаж, авлигачдыг хамгаалахаа зогсоохыг шаардаж байна. Олон нийтийн шаардлагаар Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан хэрэг, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Нүүрсний хулгайн хэргийн гэм буруутай этгээдүүд шүүхэд шилждэг боловч шүүхээс хэргийг нь шийдэхгүй удааж, ял завшуулах боломжийг олгож байгаа нь шүүх засаглал худалдагдсан болохыг харуулж байна, тиймээс худалдагдсан шүүгчид ажлаа өгөхийг шаардаж жагсаж байна.