УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ .
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "МАН-ын бүлгийн ээлжит хурлаар гурван асуудал хэлэлцлээ. "УИХ дахь МАН-ын дэд даргаар Б.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг томилсон. Хууль зүйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсон. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны хурал маргааш болно. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗБХ-ны даргад нэр дэвшүүлж байгаа. "Зүүнбаян-Тавантолгойн" төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Төмөр замын холболтууд дуусаагүй байгаа. Үүнийг яаралтай холбох хэрэгтэй. "Богд хаан" төмөр замын үнэ өндөр байгаатай холбогдуулан үйл ажиллагаа түр зогсоож, үнийг бууруулах чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газар, Зам тээврийн сайдад өгч байна" гэлээ.