Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өгөв. Уг Өндөр хэмжээний уулзалтад  НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох ба бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.

Түүнчлэн Монгол, Вьетнам хоорондын шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцан сурталчилгааг идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах зэргээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо. 

Мөн 2023 оны 3 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах “Хөх сувд” мөсний баярт урьсан юм.

Таны сурталчилгаа