Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр номоороо дамжуулан С.Эрдэнэ, Х.Баттулга нарт хандаж АН-аас хол байхыг, жолоогоо татахыг зөвлөлөө.
Тэрээр: С.Эрдэнэ ээ, Х.Баттулга аа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чадна аа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй" гэв.