Ардчилсан намын гишүүд өчигдөр буюу 2023 оны 01-р сарын 28-ны өдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар явуулж өглөөний 08:00 цагт албан ёсоор нээж оройн 22:00 цагт хааж дүнгээ танилцууллаа.
Нийт санал өгөх эрх бүхий бүртгэлтэй 143.421 гишүүнээс 79.489 гишүүн саналаа өгч оройн 22:00 цагийн байдлаар ирц 55.28%-тай явагдаж өндөрлөлөө.
Ардчилсан нам технологийн дэвшлийг нэвтрүүлж зохион байгуулсан цахим сонгуулиар Ардчилсан намын даргаар нийт санал өгсөн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбат сонгогдлоо.