Ардчилсан намын ээлжит бус XVI их хурлаар Ардчилсан намын даргаар батламжлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр "Улсын Дээд Шүүх"-д материалаа хүргүүллээ.
Ардчилсан намын дарга Д.Ганбатыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх материалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд УДШ-д хүлээлгэн өглөө.