Өнөөдөр Монголын үндэсний музейд монголчууд бидний уламжлалт “Агсарга бүс”-ийг олон талаас нь судлан сурталчилсан номын нээлт боллоо. Өнөө цагт өргөн хэрэглэж байгаа агсарга бүсийг 4500 жилийн тэртээгээс улбаалан өнөө цаг хүртэл өргөн хүрээнд судалж, Та бүхний хүртээл болгож байна.
Өвөг дээдсээс уламжилж ирсэн бүс, бүсний хэрэглээ, бүсийг эрхэмлэх зан үйлийн талаар бодит мэдээлэл авч, соёлын өвийн дурсгалын нэг болсон агсарга бүсээ дээдлэн ,уламжлал шинэчлэлийг хослуулан хэрэглэж, эрхэмлэн дээдлэхэд энэ ном ашиг тусаа өгнө гэдэгт гүнээ итгэлтэй байна.
Та бүхэнд билгийн тооллын битүүний өдрийн мэндийг дахин хүргэж, задгай тархайг бэхлэн батжуулж, эвлүүлэн бүтээхийн ерөөлтэй бүсээ эрхэмлэн дээдлэхийг уриалъя.
2024-11-08
энэ номын хаанаас авч болох вэ