Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр” арга хэмжээг 2023.03.04, 05- ны өдрүүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт зохион байгууллаа. 

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус арга хэмжээний зорилго оршиж байлаа. 

"Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт 2 өдрийн туршид зохион байгуулагдсан "Бүргэдийн баяр 2023" наадам амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа. 

- Зоос шүүрэх тэмцээний ялагч Төв аймгаас оролцож байгаа бүргэдчин Э.Батбилэг

- Тулам булаалдах тэмцээний ялагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцож байгаа бүргэдчин С.Женисбек

- Бүргэдээ гаршуулж, сургасан байдлаар нь 3-р байранд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцож байгаа бүргэдчин Б.Хайзым, 2-р байр Улаан хус сумаас оролцож байгаа бүргэдчин И.Баглан нар шалгарсан бол Наадмын шилдгээр Сагсай сумаас оролцож байгаа бүргэдчин К.Наурызбек нар шалгарлаа.

Таны сурталчилгаа