Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын “Good Neighbors International” олон улсын ТББ-аас Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн хоёр автомашин болон гал түймэртэй тэмцэх зориулалтын хувийн хамгаалах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Арга хэмжээнд Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүн Хён, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцсон юм.

Буцалтгүй тусламжаар олгосон гал түймэртэй тэмцэх зориулалтын хувийн хамгаалах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүдийг Онцгой байдлын ерөнхий газарт, түргэн тусламжийн хоёр автомашиныг Баянхонгор, Дорноговь аймгийн Онцгой байдлын газруудад тус тус хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа