Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Хашаат" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 3 сарын 30-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран ажиллаж, мөн өдрийн 15:40 цагт унтрааж, тус сумын Баян-Уул багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 150 га талбай шатсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 3 сарын 30-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Ерөө сумын мэргэжлийн ангийн алба хаагчид “Б“ ХХК-ийн ажилтан, орон нутгийнхантай хамтран ажиллаж, мөн өдрийн 16:00 цагт унтраасан. Түймэрт тус сумын харьяат малчин О-ийн“Вангвард” загварын суудлын автомашин шатсан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 25 га талбай өртөж шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Таны сурталчилгаа