Өнгөрсөн лхагва гарагт Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Улмаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулахаар болсон байна.
Уг асуудлыг эсэргүүцсэн намын зарим гишүүд өнөөдөр МАН-ын хяналтын ерөнхий хороонд гомдол гаргажээ.