Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагууд сар бүрийн сүүлийн долоо хоногт Цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгуулж, тухайн сард хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг бие бүрэлдэхүүндээ танилцуулж, ирэх сарын зорилт, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлдог.

Энэ удаа Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлалуудын бие бүрэлдэхүүн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ээлжит Цэргийн тангараг давтах ажиллагаагаа зохион байгуулав.

Цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр удирдан зохион байгуулсан юм. 

Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабт шинээр томилогдон ажиллаж буй албан тушаалтнууд ЗХЖШ-ын ажилтны тангараг өргөж, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Таны сурталчилгаа