Цаг үеийн мэдээ

Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан өсвөр насны залуучуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээх, цэргийн албаар бахархах сэтгэгдлийг нь нэмэгдүүлэх үүднээс  4 дүгээр сарын Цэргийн тангараг давтах ажиллагааг сурагчдад нээлттэй толилууллаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хорооны Засаг дарга А.Одбаяр болон тус дүүргийн Ерөнхий боловсролын XVI сургуулийн захирал, багш, ахлах ангийн сурагчид артиллерчин дайчдын тангараг давтах ажиллагааг сонирхож, цэргийн байр, хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлтэй танилцлаа. Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдаас удахгүй сургуулиа дүүргэх сурагч дүү нартаа ая дууны мэнд өргөж, эрэгтэйчүүд нь хугацаат цэргийн албаа заавал хаахыг аминчлан захиж байсан юм. 

Таны сурталчилгаа