Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Соёлын сайдын 2022 оны А/322 дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдад зориулсан “Уран бичлэгийн дугуйлан”-г 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд  хичээллүүлсэн бөгөөд дугуйланд 8-12 дугаар ангийн 13 сурагч хамрагдсан юм. 

Эдгээр сурагчдын Уран бичлэгийн үзэсгэлэнг 05 дугаар сарын 05-16-ны өдрүүдэд  Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.   Үзэсгэлэнд  30 орчим уран бичлэгийн бүтээлүүд дэлгэгдсэн бөгөөд эдгээр бүтээлүүд нь хүүхэд бүрийн бичгийн өвөрмөц онцлогийг харуулсан төдийгүй монгол тооны бэлгэдэл зүйн агуулгыг шингээж, үгийн утгыг бичгийн хэлбэрээр уран яруу хуруулснаараа онцлог байлаа.

Таны сурталчилгаа