Цаг үеийн мэдээ

Катарын нийслэл Доха хотноо 2023 оны 5 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан жюүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн -57 килограммын жинд хүрэл медаль хүртсэн Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Грандслам”, Гран-пригийн аварга, Үндэсний шигшээ баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ОУХМ, дэслэгч Л.Энхрийлэн өнөөдөр (2023.05.16) эх орондоо ирлээ.

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтан болсон юм.

Таны сурталчилгаа