Жил бүрийн тавдугаар сарын 31-ийг Дэлхийн Тамхигүй Өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр тамхины хор хөнөөл, аюулын талаар олон нийтэд мэдээлж, тамхины тахалтай тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага юу хийж байгаа болон тамхины компаниудын үйл ажиллагааг нийтэд таниулдаг.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс тамхитай тэмцэж, ирээдүй хойч үедээ эрүүл нийгмийг үлдээхэд юу хийж чадах талаар эргэцүүлэн бодох өдөр юм.
ДЭМБ-ын гишүүн орнууд тамхинаас хор уршгаас үүдэлтэй үхэл, өвчнийг таниулж, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1987 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ.