Нүүдэлчин Монголчуудын хөгжмийн нэгэн гол зэмсэг бол лимбэ юм.
Лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг бий болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой.
Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өвлөн авсан Ө.Батжаргал 50 гаруй жил Лимбэ хөгжим тоглож байна. 2012 онд “Битүү амьсгаагаар тоглох” өв, уламжлалыг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд Ө.Батжаргал лимбэчний лимбэ тоглож буй баримтад кино хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Ө.Батжаргал: Битүү амьсгаа гэдэг нь амьсгаа авах, гаргах дараалсан үйлдлийг зэрэг хийж байгаагаараа онцлогтой. Нэг ёсондоо эрхтэн системийн онцлогийг зориудаар эвдэж хийн урсгалыг тасралтгүй үргэлжлэн битүү хэлхээ үүсгэж байж лимбэ хөгжмийг тоглодог юм.
Монгол улсын гавьяат жүжигчин Ө.Батжаргал лимбэ, морин хуур, үлээвэр хөгжим тоглохоос гадна ерөөл, магтаал хэлж, туйл хайлна. 1960-1980 оны үед Говь нутгаас 17 гаруй төрлийн халх туйл олдсон байна. Энэ туулиуд нь 10 минутаас эхлээд 2 цаг шахам хугацаагаар хэлдэг халх тууль ажээ.
Ө.Батжаргал гуай тууль хайлах өв уламжлалыг сэргээж, ирээдүй хойчдоо өвлүүлэхээр зорьж буй.