Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс Финляндын математикийн Эдүтэн платформыг Монголын ерөнхий боловсролын сургуулиудад туршсан үр дүнг туршилт зохион байгуулсан сургуулийн багш, удирдлагууд, хамтран ажилласан байгууллагуудад танилцууллаа.
Туршилтад нийслэлийн 3, аймгийн 3, сумын 3, нийт 9 сургуулийн 4 дүгээр ангийн 15 бүлгийн сурагчид, багш нар, удирдлагын баг, эцэг эх асран хамгаалагчид, БСҮХ-ийн баг, орчуулгын багийнхан хамтарч ажилласан.
Тун удахгүй Боловсрол, шинжлэх ухааны яаманд туршилтын үр дүнг хүлээлгэж өгнө. Математикийг тоглоомын аргаар сурдаг Эдүтэн /Eduten/ хөтөлбөрийг Монголд анх удаа ерөнхий боловсролын Логарифм сургууль бага ангийн сургалтдаа нэвтрүүлж эхэлсэн билээ.
Төслийн багийн багцаалсан үр дүнгээс гайхалтай өндөр амжилт үзүүлжээ. Финляндын багийнхан туршилтын үр дүнг "гоц үзэгдэл, маш сайн үр дүн" гэж дүгнэв. Цаашид бага боловсролын түвшинд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.