Орхонтуул суманд "Соёлын сэргэлт-2023" аяныг зохион байгууллаа.
Соёлын үйл ажиллагааны нээлтэд
Байгалийн түүхийн музей / Natural history museum захирал И.Будбаяр, Орхонтуул сумын соёлын төвийн дарга С.Түмэнханд нар аяны зорилго зорилтыг танилцуулан оролцсон юм.
Соён гэгээрүүлэх илтгэл, сургалт
Боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бүх нийтийн соёлын боловсрол”сэдвээр иргэдэд илтгэл хэлэлцүүлэв. Мөн “Бяцхан палеонтологич”, “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ.
Байгалийн түүхийн музейн захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат, боловсрол, маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар Орхонтуул сумын соёлын төв болон музейн ажилтан албан хаагчидтай “Орон нутаг судлах танхимыг хөгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, Гэрэл зураг ба баримтжуулалт”-ын чиглэлээр зөвлөгөө өгч, туршлага, санал солилцож ажиллалаа.
Урлагийн тоглолт
“Жалам хар” Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлан, сурагч Б.Анар
“Хүүхэн нана” Соёлын төвийн номын санч Г.Баянтуул
“Казак ардын бүжиг” Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлан, сурагч Ч.Номин-Эрдэнэ
“Баяд” ардын бүжиг Ц.Ариун-Ундрал
UB Corn хамтлагийн дуучин Э.Баатаржаргал
Илбэчин, Алиалагчийн үзүүлбэрүүд зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг сумын иргэддээ толилууллаа.
Үзэсгэлэн
Орхонтуул сумын иргэддээ зориулан Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй “Байгалийг ойроос” зэрлэг амьтдын нүүдлийн бэсрэг үзэсгэлэн
Монгол орны байгаль, ан амьтдын шилдэг гэрэл зурагчдын бүтээлийн “Танилцъя” үзэсгэлэн
Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын оролцсон “Байгаль бидний гэр” тэмцээний шилдэг 80 орчим гар зургийн үзэсгэлэнгүүд болон VR технологийг ашиглан виртуал үзмэрийг тус тус үзүүллээ.