Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг “Монгол Хаан” нэртэйгээр  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотын “West End” театрт ирэх өвөл тоглогдохоор болсон. 

Тэгвэл энэхүү тоглолтын бэлтгэл ажил болоод “Тамгагүй төр” жүжиг хэрхэн бүтсэн талаарх баримтат киног бүтээхээр Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа  ко-продюсерээр ажиллахаар болсон бөгөөд Соёлын сайд Ч.Номин баримтат киноны багыг хүлээн авч уулзлаа.

Энэхүү баримтат киног Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “BAFTA” кино наадамд оролцон шилдэг уран бүтээлчээр шалгарч байсан кино баг хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол уран бүтээлчид хамтран баримтат киног бүтээж байна.

Баримтат киног бүтээсний дараа дэлхийн томоохон кино фестивальд бүтээлээ сойхоор төлөвлөж байгаа бөгөөд Соёлын яамнаас монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд гарахад дэмжин ажиллаж байна. Үүний нэг нь “Канн-2023” олон улсын кино наадамд амжилттай оролцсон “Баавгай болохсон” уран сайхны кино бөгөөд цаашид монголын уран бүтээлчид олон улсын томоохон кино наадамд оролцоход Соёлын яамнаас дэмжин ажиллана. 

Таны сурталчилгаа