Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн мотобуудлагын батальоны ахлагч тэргүүн ахлагч Б.Алтангэрэл Дорноговь аймгийн Сайншанд суманд очжээ. Тэрээр 40 дэх хоногтоо марш үйлдэж, нийт 1562 километр замыг туулаад байна. Тэргүүн ахлагч Б.Алтангэрэлийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа С.Баярмагнай болон Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ө.Батзориг, ангийн ахлагч тэргүүн ахлагч Г.Анхбаяр нарын тэргүүтэй хүмүүс угтан авч, хүндэтгэл үзүүлжээ. 

Хошууч О.ГЭРЭЛЗАЯА

Таны сурталчилгаа