Цаг үеийн мэдээ

Математикийн олон улсын 64 дэх олимпиад (IMO) Японы Чиба хотод зохион байгуулагдаж байна. 

Япон улс 2003 онд 44 дэх олимпиадаас хойш сүүлийн 20 жилийн дараа анх удаагаа зохион байгуулж байна. IMO нь дэлхийн өнцөг булан бүрээс математикийн авьяастай залуу сурагчдыг нээн илрүүлэх, тэдний авьяас чадварыг соён гэгээрүүлэх, оюутнуудыг харилцан солилцох боломжийг олгох зорилготой жил бүр зохиогддог тэмцээн юм.

Энэ удаагийн олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд 112 орон оролцохлос 107 орон оролцсон. Нийт 568 сурагч оролцоно, үүний 62 нь эмэгтэй оролцогч байна. А ажиглагч 60, В ажиглагч 47, С ажиглагч 39, нийт 156 ажиглагч оролцож байна.

Монгол Улсаас Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт, Ц.Сайханбилэг, О. Эрхэсболд, 11 дүгээр сургуулийн сурагч А.Ивээл, Х,Нурсолтан, Шинэ үе сургуулийн сурагч Б. Тэнүүнсайхан, багийн ахлагч Ү.Отгонбаяр, дэд ахлагч Б.Батбаясгалан нар оролцож байна.

Өмнөх математикийн олимпиадуудад оролцогчдын 7 хувь нь эмэгтэй сурагч байдаг байсан бол энэ жил 10 хувь нь эмэгтэй суралцагч байна гэсэн мэдээг Монголын багаас ирүүллээ.

Таны сурталчилгаа