Цаг үеийн мэдээ

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод өнөөдөр нээлтээ хийлээ. Уг олимпиад нь 2019 оноос хойш танхимын хэлбэрээр зохион байгуулагдаж байгаараа онцлог юм. 

Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч 200 гаруй багш, дасгалжуулагч, ажиглагчид оролцож байна. 

Монгол улсаа төлөөлөн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Дөлгөөн, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Азжаргал, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Бэлгүтэй, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Анирчулуу, Шинэ-Үе сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Батбаяр, Багийн ахлагчаар Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, дасгалжуулагч багшаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Зоригт, Монгол Улсын Их Сургуулийн Геофизикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ц.Баатарчулуун нар оролцож байна.

Таны сурталчилгаа