Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залагдсан, хүндэт төрийн бэлгэдэл болсон Хан хуур хөгжмийг зөвхөн цагаан сарын шинийн нэгний өдөр төрийн хан хуурч эгшиглүүлж, хөг аялгууг нь тааруулдаг билээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд л залардаг энэхүү хөгжмийг түүний тэр тоот зарлигийн дагуу Тулгар төрийн 2232 жил, Их ТөМонгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд эгшиглүүлж, түмэн олны сонорыг мялаалаа.
МУГЗ, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, өөрийн төрсөн хүү болох Ц.Соёл-Эрдэнэ, Ц.Мөнхболд, Жонон, Хөсөгтөн хамтлагийн хамтаар “Жонон хааны татлага”-ыг төрийн хан хуураар баясуулан цэнгүүлж, наадамчин олныг баясгасан түүхэн үйл явдал тохиолоо.