Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн Химийн шинжилгээний хэлтсийн дарга Жан Мүн Хэ, шинжээч И Ю Соб, ДНХ-ийн шинжилгээний хэлтсийн дарга Мүн Сан Гок, шинжээч Ким Жү Ён, шинжээч Чо Еүн Жун нар Монгол Улсын “Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд мэргэжлийн сургалт зохион байгуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүрэлцэн ирлээ. 

Дээрх төслийн хүрээнд суурилуулсан шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, цаашид шинэ төрлийн шинжилгээ хийх боломжийн талаар зааж байгаа онцлогтой сургалт юм.

Таны сурталчилгаа