Цаг үеийн мэдээ

7 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 156 дугаар километрийн 5-6 дугаар зуутад 11 тооны ямаа төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулжээ. 

Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа том хөдлөх механизм тул тээврийн хэрэгсэл шиг дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийсэн үед 800-1000 метр газрыг туулж байж зогсдог юм.

Иймд төмөр замтай ойр нутагладаг малчдад малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг Төмөр замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Таны сурталчилгаа