Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Хүчин чадал: Тэнхлэгээрээ 167.2мЧ82.8м хэмжээтэй, тойрог хэлбэртэй. 3500 хүний суудалтай. 6 хэсэгт хуваагдсан үзэгчдийн суудалтай, хүндэт зочдын асрын "А" блок, төв тайзны барилгын "Б" блоктой холбогдсон, барилгын ажлын нийт талбай S=6,3га

Барилгын ажлын гүйцэтгэгч: “Арвин Бэлт” ХХК

Зураг төслийн автор: “Эл Эй Ай Ди Групп” ХХК

Хөрөнгө оруулалтын эх үүсвэр: Улсын төсөв 

Төсөвт өртөг: 7,068,920,368₮

Гэрээний эхлэх, дуусах огноо: 

2020.06.10-2023.09.30

Ажлын явцын хувь: 100%

Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ, ГХБХБГ

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 07-р сарын 19-ний өдрийн А/434 дугаар захирамжаар томилсон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга угсралтын ажлыг хүлээн авч, ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүн 2023 оны 7-р сарын 20-ны өдөр ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа