Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн инженер хайгуулын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн суманд ажиллаж, 6 нэр төрлийн 113 ширхэг тэсрээгүй үлдсэн галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо. 

Хуучин ЗХУ-ын цэргийн нэгтгэл, ангийн  хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн галт хэрэгслүүдийг илрүүлж, устгах ажлыг жил бүр гүйцэтгэдэг бөгөөд энэ жил дөрвөн бүлгээр хоёр суманд ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдэлийг бууруулж чадсан юм. 

Энэ ташрамд, Дорнод нутгийн иргэд та бүхэн тэсэрч дэлбэрч болзошгүй байлдааны сум, бусад галт хэрэгслийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газарт өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

Таны сурталчилгаа