Цаг үеийн мэдээ

Барилгын стандартчиллын техникийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн цахим хуралдаанаар “MNS 4232:2011 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон конусан шон. Техникийн шаардлага”-ын шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцэн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 07-р сарын 04-ний өдрийн С/29 тоот тушаалаар шинэчлэн баталлаа.

Шинэчлэн баталсан “MNS 4232:2023 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон, техникийн шаардлага” стандартын хамрах хүрээ нь эргэлдүүр (центрфуг)-ийн болон тасралтгүй хэвлэх аргаар үйлдвэрлэх 0,4 кВ; 6 кВ; 10 кВ; 15 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын цагариган огтлолтой конусан болон хөндийт трапец төмөр бетон шонгийн техникийн шаардлагад хамаарна.

Таны сурталчилгаа