Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Их-Уул сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд тохиож байна. Баяр наадмын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцов.

Их-Уул сум нь хүн ам олонтой, байгалийн баялагаар арвин, үзэсгэлэнт сайхан газар нутагтай, мал сүргээрээ аймагтаа тэргүүлдэг.

Ажилч хөдөлмөрч ард түмэнтэй Их-Уул сумынхныг 100 жилийн ойгоор нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагналаа.

Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулав.

Таны сурталчилгаа