Цаг үеийн мэдээ

ЗХЖШ-ын Материал, техникийн газрын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн 2023 оны эхний хагас жилийн дүнгийн хурал 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Материал, техникийн газрын сургалтын танхимд боллоо.

Тус дүнгийн хуралд Материал, техникийн газрын даргын орлогч, штабын дарга хурандаа Ц.Батсайхан, штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ч.Ариунболд болон Зэвсэгт хүчний 011, 015, 089, 232, 310, 314, 334 дүгээр ангиудын Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нар оролцлоо. 

Материал, техникийн газрын даргын орлогч, штабын дарга хурандаа Ц.Батсайхан газрын харьяа ангиудын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн 2023 оны эхний хагас жилийн тайлантай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, үүрэг чиглэл өгөв. 

Мөн ЗХЖШ-ын Материал, техникийн газар, Төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын материал, техникийн хэлтэс, Материал, техникийн газрын харьяа Зэвсэгт хүчний 011, 015, 089, 232, 310, 314, 334 дүгээр ангиудын удирдлага, штаб, байлдааны үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгүүдтэй явуулах нэгдсэн команд-штабын хээрийн сургууль, тусгай тактикийн хээрийн сургуулийн зохион байгуулалтын зааврын урьдчилсан байдлаар танилцуулж, бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг чиглэлээр хангаж ажиллалаа.

Таны сурталчилгаа