Цаг үеийн мэдээ

Хонь: Аль болох эерэг сэтгэгдэлтэй байж, аливаад өөдрөгөөр хандах юм бол таны эрч хүч нэмэгдсээр байх болно. Гэхдээ гэнэтийн шийдвэр гаргахаас болгоомжлоорой. Од эрхсийн нөлөөгөөр зарим шийдвэр тийм ч оновчтой биш байна. Нөхцөл байдлыг хянахын тулд бүгдийг тооцоолон бодох хэрэгтэй.

Үхэр: Шинэ сайхан зүйлтэй учрах өдөр. Сэтгэлд таатай, шинэ өөрчлөлтийг мэдэрнэ. Хуучны сайхан дурсамж сэргэх үйл явдал болно. Эерэг хандлага таны сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Амьдралд тань нөлөө бүхий хүн орж ирэхийг үгүйсгэхгүй.

Ихэр: Идэвх санаачилга өндөр байх тул бүтээмж сайн байна. Од эрхсийн нөлөөгөөр төлөвлөсөн бүхэнд төдий л том саад учрахгүй. Энэ үед олон ажлыг хольж хутгаж, жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулахгүй байх нь чухал юм. Өнөөдөр та амар тайван байх болно. Чөлөөт цаг гарвал ямар нэг тэмдэглэлт баярт оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөө.

Мэлхий: Од эрхсийн нөлөөгөөр ажил хэрэг амжилттай байх болно. Удирдан зохион байгуулах чадвараараа урьдын болсон бүх таагүй зүйлийг шийдэж чадна. Бизнесийн асуудал болон гэрээ хэлэлцээрийг амжилттай шийдэх нь таны байр сууринд сайнаар нөлөөлөх болно. Улс төрч мэлхийнхэн удирдах албан тушаалд очих бэлтгэлтэй байгаарай.

Арслан: Та ойр дотнын хүмүүстэйгээ цэвэр сайхан байгальд аялахыг хүснэ. Сайхан амралт ихээхэн эрч хүч өгөх болно. Хэрвээ үнэтэй худалдан авалт хийх бол хэрэгцээ шаардлагатай эсэхийг сайтар тооцоолоорой. Эрсдэл гаргахгүйн тулд өөрийн санхүүг хир буйг шалгаарай.

Охин: Бие тавгүйтэх магадлалтай өдөр. Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд буулт хийх шаардлага үүсэх магадлалтай. Хэрэгцээгүй маргаанд шууд буулт хий. Энэ нь нөхцөл байдлыг танд ашигтайгаар эргүүлнэ. Тохиолдлын танилаас болгоомжил. Хүн бүрд итгээд байх хэрэггүй.

Жинлүүр: Хайрын дурлал таны амьдралын хэв маягийг өөрчлөх болно. Хэрэгтэй өөрчлөлтийг өөрөө бүтээж эхэл. Та найз нөхдөөсөө тусламж авахыг хүснэ. Харин зарим хүмүүс танд үнэн мөн чанараа таниулж магадгүй. Таагүй хандлага сэтгэлд хүрээгүй хариултаас болж санаагаар унах хэрэггүй. Од эрхэс таны амьдралд өөрчлөлт хэрэгтэй байгааг далдуур өгсөөр байна.

Хилэнц: Амралтын өдөр тайван байхгүй бол гэр бүлийн аар саар асуудал таныг бухимдуулна. Эрүүл мэнд болон гоо сайхандаа санаа тавь. Оюун санаагаа цэвэрлэж нүүрэндээ инээмсэглэл тодруул. Гэр орны ажилд Ундарсан ч бүү уцаарла. Өөрийнхөө төлөө хийж буй ажлаас аз жаргал сэтгэл ханамжийг авч чаддаг байх нь чухал.

Нум: Хэрэв танд ямар нэгэн үүрэг даалгавар нэмэлтээр ирвэл бүү хүлээн ав. Учир нь энэ нь таныг дарамтад оруулахыг од эрхэс сануулж байна. Ялихгүй зүйлээс болж зөрчил хэрүүл үүсэж болзошгүй байна. Зарим үйл явдал таны эсрэг байна гэж бүү гутар. Удахгүй бүх хурцадмал байдал намжина.

Матар: Энэ өдөр сонирхолтой мэдрэмж ихэснэ. Ихэнх хүмүүс цагийг өөртөө зориулахыг хүснэ. Өнгөрсөн янз бүрийн дурсамжаа ангилж ялга. Таагүй бүхнийг таягдан хаяхыг хүснэ. Гэхдээ өөрийгөө ялж чадах эсэх нь таны сэтгэлийн тэнхээнээс хамаарна. Амархан зүйлд ч чадахгүй буулт хийх магадлалтай байгааг анхаар.

Хумх: Энэ өдөр чухал бизнесийн уулзалтад оролцох бол сайтар бэлтгэх хэрэгтэй байна. Таны эргэн тойронд байгаа асуудлууд дотоод сэтгэлгээнээс тань их хамаарч байгаа байх. Хэцүү сонголт хийх нь толгойны өвчин үүсэх шалтгаан болно. Удаан эргэлзэлгүй сонго, дараа нь арай дээр гэж бодож байгаа гарцаа хайж ол.

Загас: Санхүүтэй холбоотой хийсэн өөрчлөлт буруу байж болзошгүй. Яаруу шийдвэр гаргахаас болгоомжил. Хэт хатуу чанд байснаас болж эргэн тойрны хүмүүсээ залхааж мэднэ. Мөн ойр дотнынхоо хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Хэрвээ та хол газар аялалд гарахаар зэхэж байгаа бол бэлтгэлээ сайн хангаж, арын ажлаа найдвартай хүнд даатгах нь зүйтэй.

Таны сурталчилгаа