Цаг үеийн мэдээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох холболтын төмөр замын төслийн барилга угсралтын ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудын /карьер/ техникийн нөхөн сэргээлтийг орон нутгийн эрх бүхий байгууллагаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх ажлыг 2023.06.22-26-ны өдрүүдэд төслийн талбайд зохион байгууллаа.  

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд нийт 107 ордыг зөвшөөрлийн дагуу ашиглаж техникийн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх ажил 96.2%, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр замын төслийн хүрээнд 13 ордыг зөвшөөрлийн дагуу ашиглаж техникийн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх ажил 92.3%-ийн тус т ус гүйцэтгэлтэй байна. 

Үлдэгдэл ордуудын техникийн нөхөн сэргээлтийг Байгаль орчныг хамгаалах 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Таны сурталчилгаа