Цаг үеийн мэдээ

2023 оны 07-р сарын 07-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутагт тарвага олноороо үхэж байгаа тухай дуудлага ирсний дагуу Зоонозын өвчин судлалын төвийн дуудлагын баг Эрдэнэхайрхан сумын Мөсөн багт 2 хоног хайгуул хийж 07-р сарын 09-ны өдөр  Мөсөнгийн давааны баруун салаа гэх газраас тарваганы 1 үхдэл олзворлон авчирч тус төвийн нян судлалын лабораторид хурдавчилсан тест, нян харах, нян судлал, биологийн шинжилгээнд хамруулахад хурдавчилсан тестээр эерэг хариутай гарсан.  

2023 оны 07 дугаар сарын 11-ны 17 цаг буюу 48 цагийн байдлаар нян судлалын шинжилгээгээр тарваганы үхдэл болон түүний гаднын шимэгч болох бүүргэнээс тарваган тахлын өндөр хоруу чанартай эмгэг төрөгч  нян илэрсэн. Шинжилгээ судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна.  

                                ЗАВХАН АЙМГИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ

Таны сурталчилгаа