Цаг үеийн мэдээ

2023 оны 07 сарын 18-19-ний өдрүүдэд Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 албан хаагч, Хяргас нуур – Завхан голын сав газрын захиргааны 4 албан хаагч, Эрдэнэхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын 3 албан хаагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын элсний бөөрөг, отоглох цэг, нуурын урд хойд хэсгээр нийт 30 км орчмын газрыг цэвэрлэж, хагас тонн нойлын цаас, постоос 3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Яруу сумын хогийн цэгт хүргэж ажиллалаа. 

Аялагчдын очдог гол цэг Элсэн шанаанд буудалласан 30 гаруй машиныг хаалтын гадна талд гаргаж талбайг чөлөөллөө. Одоо байгаль хамгаалагч Зэгэстэй нуурын хаалт хэсэг дээр машины хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна.

 

Таны сурталчилгаа