Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Улсын тэргүүний Галуут сумын 100 жилийн ой тохиож байна. 

Их хотын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийн загвараар аймаг, сумдад бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь цогц бодлого, цэгцтэй төлөвлөлтөөс эхтэй. Тухайн орон нутгийн уур амьсгал, газарзүйн байршил, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан дэд бүтцийн шинэчлэл, дагалдах бүтээн байгуулалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж иргэдийн оролцоотойгоор сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх нь "Сумын төвийн шинэчлэл" төслийн зорилго юм. 

Цэнхэр хангайн нутаг Галуут сумынхан түүхт 100 жилийн ойгоо хамтын оролцоонд тулгуурласан, хөгжил дэвшилд түүчээлсэн цогц бүтээн байгуулалтаар угтаж байна. 

Тус сумын төвд 2 км урт авто зам, дугуйн зам, явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлгийн ажил хийгдэж, шинэ суурьшлын бүсэд 150 гаруй өрхийг цэвэр ус, дулааны шугамд холбожээ. 

Үүнээс гадна 12 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч, иргэдийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжоор ханган, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа төдийгүй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг ч эхлүүлсэн байна.

Таны сурталчилгаа