Цаг үеийн мэдээ

Хамгаалалтын захиргаанаас хог хаягдал цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 

2023.07.22-23-ны өдрүүдэд Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Зэвсэгт хүчний 353-р Цэргийн анги болон Баянзүрх дүүргийн 11-р хороотой хамтарч Төр-хурахын аманд Улсын баяр наадмын үеэр цугларсан хур хогийн цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулж нийт 4 тонн орчим хог цэвэрлэлээ. 

2023.07.21-22-ны өдрүүдэд Богдхан уулын Хамгаалалтын захиргааны алба хаагчид Богдхан уулын Түргэн, Өвөрзайсан  зэрэг амуудад орчны аж ахуйн нэгж байгууллага, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хамт олондоо хамтран Улсын наадмаар агаар салхинд гарсан иргэдийн хогийг нэг цэг дээр цуглуулж 5 тонн хогийг ачуулж ажиллаа. 

2023.07-23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Сайн дурын байгууллагатай хамтран Туул, Зайсангийн аманд цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна. 

Иргэд аялагч та бүхэн байгаль орчиндоо ээлтэй аялан хог хаягдал тарихгүй байхыг уриалж байна.

Таны сурталчилгаа