Цаг үеийн мэдээ

Өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орохыг УЦУОШГ-с мэдээлж байна.

Иймд:

- Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх

- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

- Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх

- Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмөөс 200 м-ээс дотогш тоглуулахгүй, ойртуулахгүй байх

- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа