Цаг үеийн мэдээ

Улаанбаатарт орсон борооны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан зэрэг 130 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчид, Геодези, усны барилга, байгууламжийн газрын бүх бригад ус соруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

БЧУДДтөв УЭСТ глобал 15/1 байрын подвал усанд автсаныг гономоор соруулж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 3-р хорооны 17, 15-р байр болон 5-р хорооны 2,6-р байруудын гадна бохирын худгууд руу үерийн ус их хэмжээгээр орсноос шалтгаалж тус байруудын подвал руу бохир их хэмжээгээр хальж байна. Инженер техникийн ажилчид ажиллаж байна. 

Таны сурталчилгаа