Цаг үеийн мэдээ

Дуучин П.Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1963 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа офицерын мэргэжлийн сургалтад сурч төгсжээ. Улмаар шифрлэгч, радист, зураач, клубийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж явсаар Улаанбаатар хотод "Ардын дуу бүжгийн чуулга"-д гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн нь түүний дуучин болж, ард түмний хайр талархлыг хүлээх эхлэл болсон юм.

Завхан нутгийн бахархал болсон дуучин П.Адарсүрэнгийн хөргийг түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Улиастай хотын Жинст багт байрлах 9 дүгээр байрны ханан дээр зурлаа.

Зурагт Завхан нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, ан амьтдыг  дүрслэн үзүүлжээ.

Зургийг Монголын урчуудын эвлэлийн зураач, СТА А.Сонинбаяр, Э.Ганзориг нар зуржээ.

Таны сурталчилгаа