Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Ботгоны хавцал гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Автозамын зорчих хэсгийн хажуу тал руу ачааны автомашин онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 7 сарын 22-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус аймгийн Булган сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын зүтгүүр автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор жолооч Э/24 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан тул 20 минут ажиллан цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн мөрдөгчид, зорчигч иргэн И, Э, Э нарыг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд тус тус хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Таны сурталчилгаа