Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн мод үржүүлгийн газрын тооллогыг 7 дугаар сарын 10-наас эхлэн хийж байна. 

Тус тооллогыг Увс аймгийн БОАЖГ-ын ойн мэргэжилтнүүд хамтран хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар сум дундын 3 ойн анги, 17 ААН, байгууллага, 30 гаруй иргэдийн мод үржүүлгийн талбайд ажиллаж, тооллого хийж гүйцэтгэж байна.

Таны сурталчилгаа