Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө дүүргийн 29-р хороо Гар утас худалдааны төвийн В1 давхар, 13-р хороо  Эрүүл мэндийн төв В1 давхар, 29-р хороо Москва аппартментийн 134/2 байр В1 давхар, 12-р хороо Намир худалдааны төвийн хойно дулааны дэд цахилгаан станц, 12-р хороо 21-р байрны В1 давхар, 15-р хороо Хатанбаатар Эмнэлгийн баруун талын гадна хэсэг, 16-р хороо 25, 26, 27-р байрны гадна талбай тус тус үерийн усанд автсан байсныг усыг соруулж аюулгүй болгосон.

Өнөөдөр 13:30 цагийн байдлаар Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 33-р хороо Тахилтын 22-ын товчооны зам дагуух нүхэн гарцын усыг соруулж, автозамын зорчих хэсгийг аюулгүй болгохоор ажиллаж байна.

 

Таны сурталчилгаа