Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болов.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгаар овоглодог зон олон, Завхан нутгаас төрсөн алдартан гавьяатан, төр нийгмийн зүтгэлтнүүд, 100 жилийн ойн арга хэмжээнд уригдан ирсэн зочид төлөөлөгчид оролцов.
Нээлтийн ёслолыг Төрийн шагналт, УГЗ Н.Наранбаатар найруулсан юм.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ерөнхий агуулга нь Завхан нутгийн үүх түүх, ёс заншил, өв уламжлал, биет ба биет бус соёл, хүн зоны амьдрал ахуй, бахархал гайхамшгийг багтаажээ.