Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд усны түвшин 32 см нэмэгдсэн бол Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 6-7 см давсан байдалтай байна.
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
- Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, сонор сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Голын эрэг дагуу суурьшсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын амь насыг хамгаалж, сэрэмжтэй байхыг анхаарна уу.