Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашигласан усыг Номхон далайд асгаж эхэлсэн.
Уг шийдвэртэй холбоотойгоор Хятад, Солонгос улсын иргэд далай болон далайн амьтдыг хордуулж байна хэмээн ихээхэн шүүмжилж байгаа юм.
Тэгвэл Япон улсын Засгийн газар далайд асгасан ус ямар нэг цацрагийн хор байхгүй гэдгийг батлах зорилгоор нэгэн бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт тус улсын Ерөнхий сайд Фумио Кисида болон бусад албаны хүмүүс Фүкүшимагаас ирсэн далайн хүнсийг идэж үзүүлэв.
НҮБ-аас далайд асгах усыг шүүж, цэвэршүүлсэн тул байгаль болон хүмүүст ямар нэг хор нөлөөгүйг мэдэгдсэн ч БНХАУ Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортод хориг тавьсан.