Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 08 дугаар сарны 01-ний өдрийн “Гэр хорооллын мухар гудамжны зөрчлийг арилгах тухай” 12 дугаар албан даалгаврын хүрээнд гэр хорооллын мухар гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбайн газрын зөрчлийн арилгах, түргэн тусламж, гал унтраах аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Шар хадны 64-949 тоот хаягт оршин суух тухайн иргэнд зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраас хэтрүүлэн, гудамж хаан дур мэдэн хашаалсаныг буулган зөрчлийг бүрэн арилгалаа.