МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улирал эхлэхтэй зэрэгцэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сагсан бөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигч, оролцогч бүх талуудад Монголын сагсан бөмбөгийн холбооноос дараах албан ёсны тайлбар мэдэгдлийг хүргэж байна.
МСБХ нь хувь хүн, бүлэглэлийн богино хугацааны эрх ашигт хөтлөгдөж, хамтарч тогтоосон зарчим, тохирсон гэрээ хэлцлийг үл ойшоох үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн эрх ашигт нийцүүлэн оролцогч бүх талын эрх ашгийг хангасан дүрэм журам, тохирсон гэрээ хэлцлийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулах институт хэлбэрээр хөгжих ёстой гэдэг итгэл үнэмшил, зарчим дээр бат зогсохыг үүгээр мэдэгдэж байна.
Монголын сагсан бөмбөгийн холбоо